Ерөнхийлөгч: С.Баярцогт шиг хүмүүсээс төр салж чаддаг байх ёстой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт ярилцлага хийхдээ 2009 оны 6 дугаар сард сонгогдсоноосоо энэ оны тавдугаар сар хүртэл хийсэн ажлын тайлангаа танилцуулсан юм. Энэ үеэр мөн иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, С.Баярцогт гэдэг хүн дансандаа сая ам.доллараа мартчихсан байх юм. Арга хэмжээ авч болохгүй юү? гэсэн асуултад,
-“Эргийн гаднах” дансанд мөнгө хийсэн, мартсан гээд ярьж байгаа энэ хүмүүст бид нар анхаарч, хариуцлага тооцох ёстой. Төрийн албан хаагчдад ийм үйлдэл гаргахыг хуулиар хориглох ёстой. Шийтгэдэг болох ёстой гэдэг дээр би санал нэг байгаа. Цаашдаа Монгол энэ тал дээр хатуу хуультай болох ёстой. Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа шүү. Энэ бол миний байр суурь. Энэ хэвээрээ байх ёстой. Тэгэхээр энэ хүн дахиж УИХ-д нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа хэмээн хариулжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ