Тооцоолоогүй хүмүүс хэн байв?

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид тодорч эхэлсэн. Монголын хүн амын тал хувь амьдардаг, их айл нийслэлийн хувь заяаг ямар хүмүүст итгэж атгуулах вэ гэдэг асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа.

Том гэгддэг намуудаас нэр дэвшигчдийг харахад нөгөө л хэдэн асуудалтай, улиг болсон нөхөд байгаа нь чамлалттай байгаа талаар иргэд хэлж байна. Харин сураг чимээгүй байж байгаад гэнэт л ах намуудтай мөр зэрэгцэн 45 хүнээ нэр дэвшүүлсэн Иргэний хөдөлгөөний намынхан шал өөр тактик барих бололтой.

Тэдний нэр дэвшигчид талбай дээр ажлын зураг авахуулж байгаа зурагнуудыг нь саваагүй нэгэн сошиалд тавьж “гэрэл цохиулчихлаа”. Тэдний “бэлдсэн” хүмүүс нь энгийн иргэдийн төлөөлөл, гэхдээ салбартаа хийсэн юмтай хэлэх үгтэй нөхөд байгаа нь анхаарал татаж байлаа. Лав л “Гэрэлтэй цонх”-ын замын цагдаа гэгддэг хурандаа С.Энхтөр, Сүх жанжины зээ охин, иргэний нийгмийн байгууллагын тууштай тэмцэгчД.Сүхжаргалмаа, сая гаруй мод тарьсан ногоон хөгжлийн төлөө ажилладагн.Алтанцацралт, жиргээчдийн дунд Элийрэгч нэрээр алдаршсан хотын асуудлаар олон төсөл хөтөлбөр дээр гардан ажилладаг Ц.Уянга, фитнесст олон залуусыг уруу татаж яваа фитнесс мисс н.Намуунаа, сэтгүүлч “Шударга ярианы”–ныБолдко, шударга үнэний төлөө тууштай тэмцсээр яваа багш С.Шаарийбуу нарын зураг явж байх юм. Сураг сонсох нь ээ СӨХ-ийн дарга, хорооны дарга, эмч, дунд сургуулийн багш, инженер, хуульч гээд салбар салбарынханбасбайгаа гэнэ. Тэгэхээр ИХ намын нэр дэвшигчид нь иргэний асуудлаа мэддэг иргэд байгаа бололтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ