Г.Уянга намынхаа ээлжит бус хурлыг хуралдуулж байна
УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс” бүлгээс төдийгүй МҮАН-аасөөрийн хүсэлтээргарсан. ТэгвэлТусгаар тогтнол, Эв нэгдлийн нам энэ сарын 10-ны өдөр 200 орчим гишүүдтэйгээ “нууцхан” хурлаа хийж, тус намын даргаар УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянгыг сонгосон байна. Ингэснээр Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намУИХ-д суудалтай нам болоод байгаа юм. Тус нам өнөөдөр ээлжит бус хуралдаанаа хуралдуулж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа гэнэ.
Намын ээлжит бус хуралдлаанд “Херо” Б.Баатар болон Х.Цагаанбаатар, Л.Цог нарын хүмүүс явж байсан нь олны анхаарлыг татжээ.
Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нь 2014 оны 11 дүгээр сард байгуулагдаж, 2015 оны тавдугаар сарын 29-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ