IX уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг отгон хуралдаанаа хийлээ
Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын Их Хурал зохион байгуулах бөгөөд ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.04.18/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх отгон хуралдаанаа хийлээ.
Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор байна. Мөн 14 улс оролцох боломжгүй гэж мэдэгдсэн бол Бруней, Малайз, Грек зэрэг улс хариу ирүүлээгүй байна гэлээ.
Түүнчлэн энэ долоо хоногт болох энэхүү уулзалтын нээлтэд монголын талаас УИХ-ын дарга, УИХ-ын 3 дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны гишүүд мөн ажиглагчаар гадаадын 5, дотоодын 5 байгууллагын төлөөлөгчид оролцоно гэж танилцуулав.
Үүний дараа Тунхаглалын төсөл болон Салбар хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Ингээд зохион байгуулалтын болоод бэлтгэл ажлын хүрээнд нэн яаралтай шийдвэрлэвэл #222222; font-family: arial,verdana,sans-serif; font-size: 12px;">зохистой асуудал байгаа эсэхийг тодруулахад Ажлын хэсгийн гишүүдээс санал гараагүй тул Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсч, Ажлын хэсгийн бүх гишүүдэд талархал илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Үүний дараа 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ