Маргааш байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
  • /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

5.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаад дүгнэлт хийх;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл;

-Хууль сахиулах тухай хуулийн төсөл;

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

Бусад.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ