Нато Оростой эвлэрэхийг бодож байна
Умард Атлантын эвсэл Орос-НАТО-гийн зөвлөлийн шугамаар харилцагаа сэргээхийг санал болгосон байна. Эвслийн ийм санаачлага нь сүүлийн хэдэн жилд Оросын талаар НАТО-гийн баримтлаж ирсэн бодлого буруу байсныг харуулж байна.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны дээд тушаалын төлөөлөгчийн хэвлэлийнхэнд хэлснээр, тус эвслийн төлөөлөгчид Орос-НАТО-гийн яриа хэлцээг сэргээе гэж оросын төлөөлөгчид дээр чухамдаа гүйж иржээ.
“Орос-НАТО-гийн зөвлөлийн яриа хэлцээг сэргээх санаачлагыг тус эвсэл гаргасан юм. Энэ нь зүйн хэрэг бөгөөд учир нь ОХУ энэ талын ажлаа зогсоогоогүй, чухамхүү хямралт нөхцөл байдалд энэ механизм нарийн ээдрээтэй олон асуудлыг шийдвэрлэх боломж олгох учиртай” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Орос-НАТО-гийн зөвлөл дөрөвдүгээр сарын 20-нд ажлаа сэргээнэ гэдгийг “Известия” сонинд түрүүнд нь мэдээлсэн юм. НАТО-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко энэ мэдээллийг нотложээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ