Илбэчин Бенд ичгүүргүй монгол охид хайр зарлалаа

Австралийн илбэчин Бен Мурфи бараа бологчдынхоо хамт “Улаанбаатар паласт” өчигдөр анхны тоглолтоо хийлээ. Дэвид Коофферфильдийн илбийн гайхамшгийг үзсээр дассан монголчууд сэтгэлзүйн бэлтгэл харин сайтай байжээ. “Юм үзээгүй” мэт учир зүггүй орилж, хашгичсангүй. Дуу алдмаар юман дээр ч харьцангуй тэвчээртэй харагдана билээ.Товчхондоо, монголчуудын нүдний хор гарчээ. Харин “I Love you Ben” хэмээн хашгичин, өндөлзөх ичгүүргүй монгол охид, хамгаалагчдыг багагүй сандаргав. Гар барих, гарын үсгийг нь авахаар улангасан дайрав ч оруулсангүй. “Юм үзсэн” илбэчин тэднийг огт тоосон шинжгүй үзүүлбэрээ л үзүүлж байв. Тэрбээр, үргэлж инээмсэглэх агаад, тэр нь “зүгээр л нэг инээд” байсан юм. Удахгүй зурагтаар гарахаар нь бусдыг үзнэ биз ээ.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ