Узбекистан, Киргизстан зарим хилийн боомтуудаа хаажээ
Киргиз улсын Хил хамгаалах албаны мэдээлснээр өчигдөр буюу энэ сарын 18-ны 7:40 цагт Джалал-Абадски мужийн Могол Ала-Букиний нутаг дэвсгэрт орших Киргиз-Украин улсын хил дээр Узбекстаны цэргийн анги БТР-ын хоёр бүрэлдэхүүн, хоёр камаз байрлуулжээ. Үүнээс гадна энд Узбекстаны 35-40 орчим цэрэг байгаа аж.
Үүнтэй холбогдуулан Киргизийн талын санаачлагаар 8:50 цагт Моголд Киргизстан, Узбекстаны хилийн албаныхны дунд хэлэлцээр эхлэв.
Мөн өчигдөр 8:0 цагт Узбекийн тал дангаараа Маданиятын авто замын боомтыг бүрэн хаажээ. Иймээс киргизийн иргэд Узбекстанаас гарч болно, харин орохыг хориглосон байна. Харин узбек иргэдийн орж, гарах эрх нь чөлөөтэй аж. Хариуд нь Киргиз Баймак, Кен-Сай болон Кадамжай зэрэг авто замын боомтуудаа хаасан байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ