"Чалчаа" бөгж таны хуримын өдрийг мартуулахгүй
Европ Азийн хэд хэдэн орны гэр бүлүүдийн дунд явуулсан нэгэн санал асуулгаар "Хуримын өдөр амьдралын хамгийн чухал үеийн нэг" гэсэн дүн гарчээ. Үнэхээр ажлын ачааллаас болж гэр бүлийн хэн нэгэн энэ чухал өдрийг мартах тохиолдол гардаг гэнэ. Эхчүүд ялангуяа хурим хийсэн өдрөө санадаггүй аж. Тэгвэл Хятадын зохион бүтээгчдийн хийсэн нэгэн бөгжийг зүүснээр хэзээ хуримласнаа мартахгүй байх боломжтой. "Чалчаа" бөгж тэрхүү тэмдэглэлт өдрийг сануулахдаа зүүсэн хүний хурууг халуунаар төөнөх юм байна. 10-50 градус халж, эзнээ шавдуулах бөгжийг цахим дэлгүүрээсхудалдан авах боломжтой бөгөөд үнэ нь 760 ам доллар юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ