Нарагийн эрчүүдээ өмөөрөх сэтгэл

Баянгол дүүргээс сонгуульд нэр дэвшихээр шийдсэн дуучин бүсгүй М.Нарантуяа буюу Нараг дэмжигсэд олон. Тэрээр өөрийнхөө үзэл бодлыг бусадтай нээлттэй, шударга хуваалцаж чаддаг. Түүний илэн далангүй байдал заримд нь таалагддаг ч зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Нара энэ удаад эрчүүдийн баярын өдрийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний хувьд эр цэргийн гэх тодотголтой энэ баярын өдөр бүх эрс баярлах учиртай гэдгийг учирлан, эрчүүдээ өмөөрөн ийн бичжээ.

"Өчигдөр Цэргийн баярын өдөр байлаа, өдрөөс авхуулаад л бага зэргийн халаалттай эрчүүд замаар их л зоригтой гарцаар биш хирнээ гараа өргөөд л баатарлаг зам гаталж байхыг бас оройн цагаар нилээд халсан эрчүүдийн инээлдэх баярлах дуу чимээ энд тэндгүй л байлаа...

Нүүрномоор хөлчүү эрчүүдийг цэрэгт яваагүйм байж муу эр дайнд хөөрлөө гэх мэт постууд бас мэр сэр байлаа... Яахав дээ хөөрхий монгол эрчүүд минь хүндийг үүрч муу нэрийг зүүдэг баярынхаа ганц өдөр ч гэсэн баярлаж сэтгэл нь хөөрөг л дээ яахав дээ гэж бодогдлоо. Эмэгтэйчүүдийн баяр болохоор хөгшин залуу гэлтгүй эмэгтэй хүн бүрт л баяр талархалын үг дэвшүүлж хэтэвчин дэх бүхнээ зараад л цэцэг бялуу болцгоодог.

Монголчууд бид баяр болохоор яагаад ингэж их догдолж бэлдэж ач холбогдол өгдөг юм бол гэж бодогдлоо.... Аргагүйн байнаа... Бусад хөгжилтэй орны ард түмний амьдрал өдөр бүр нь л боломжын хангалуун элбэг дэлбэг сайхан байдаг, харин манай монголчуудын амьдралын өдөр тутам тарчиг хомс. Ганц баярын өдөр тохиолдож байгаа дээр сэтгэлээ баясгаж багахан хөлчүүрхэж өдөр тутмын амьдралын зовлонгоос өчүүхэн ч гэсэн хөндийрмөөр санагдах нь арга ч үгүй мэт.
Бидний амралын өдөр тутам аж ахуйгаа дээшлүүлэх гэж хичээгээд хичээгээд хангалттай хүрэлцдэггүй, аргаа олохгүй, арга нь олдсон ч тогтвортой баталгаагүй.

Монгол хүний хөдөлмөрийг төрөөс үнэлэх хэмжээ ердөө 192 мянган төгрөг, америк долларын ханшаар 100$ ч хүрэхгүй.
Гэр бүл салалт ихэссэн нь дан ганц хүний ухамсарт ч байгаа юм биш ээ... Үүнд нөлөөлөх олон нийгмийн шалтгаан байгаа нь асуудал эрчүүдэд ч юм уу эмэгтэйчүүдэд ч байгаа юм биш яг нарийн яривал......
192мянган төгрөгний цалинтай эр хүн яаж эхнэр аваад үр хүүхдээ өсгөж тэжээж чадах юм бэ? Энэ их өндөр өртөгтэй үнэлэмж багатай улсад хангалуун биш ч хүрэлцэхүйц амьдарч чадах уу???
Эр хүнд ноогдох ачаа дарамт хэтэрхий их хүнд байгаагаас зарим эрчүүд өөрийн эрхгүй халширч сэтгэл гундуу уйлах эрхгүй, сархадаар сэтгэлээ тайвшруулж байгаа нь их бий.
Нэгэнтээ нийгэм эдийн засаг тогтворгүй, хүний хөдөлмөр нь үнэлэмжгүй манай улс бараг өдий зэрэгтэй байгаа нь дээдийн заяа ч байж магад.

Заа тэгээд эрчүүдийнхээ ярианд буцаад ороё цэрэгт яваагүйм байж уулаа идлээ гэхийн оронд хөөрхий дөө тэд минь энэ улсын төлөө явах хэрэг гарвал цэрэгт явсан яваагүй л эрчүүд маань ээждээ үнсүүлээд л эхнэр хүүхдээ үнсээд л эх орноо гээд л явна шүү дээ.

Эрчүүдээ дээдлэн хүндэлж эмэгтэйчүүдээ хайрлаж эв нэгтэй байвал бидний л урагшлах бас нэгэн хүч шүү дээ"

Түүнийг дэмжсэн олон сэтгэгдэл байсан ч тэдний дунд Нарагаас ч эрчүүдээ өмөөрсөн сэтгэл харагдаж байлаа. Жишээ нь "цэрэгт яваагүй ч ар гэрээ тэжээгээд юугаар ч дутаахгүй авч яваа эрчүүд олон бий, ууж идсэнийг л бичих юм, гэртээ сайхан уур амьгалтай өнгрүүлсэн эрчүүд их байгаа шүү" хэмээжээ.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ