АНУ-ын БХЯ-ны сайд Оросыг гол аюул гэж үзжээ
АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Оросыг АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй гол аюулын нэг гэж тодорхойлжээ. Америкийн батлан хамгаалах яамны сайтад байршуулсан мэдээнд ингэж дурдсан байна.
Картер АНУ-ын сенатад үг хэлэхдээ, “одоо аюулгүй байдлын талаар манай байдал бүр 25 жилийн өмнө бидний үзэж байснаас үндсээрээ ялгаатай байна. Бидэнд нэмэлт хөрөнгө мөнгө, шинэ хандлага хэрэгтэй” гэж мэдэгджээ. "Одоо Орос, Хятад, Умард Солонгос, Иран болон олон улсын терроризм АНУ-ын аюулгүй байдалд бүхнээс илүүтэй заналхийлж байна” гэж тэр хэлжээ.
Картер Хятад, Орос хоёрыг онцлон дурдсан байна. Орос, Хятад хоёр батлан хамгаалахын орчин үеийн технологитой бөгөөд үүнийгээ идэвхитэй хөгжүүлж байгаа нь тодорхой бүс нутгуудад АНУ-ын байр сууринд заналхийлж байгаа юм. Орос улс тухайлбал, Зүүн Европ дахь АНУ-ын нөлөөтэй арсалдаж, харин Хятад Ази-Номхон далайн бүс нутагт байр сууриа бэхжүүлж байгаа нь АНУ-ын хувьд хамгийн их аюул болж байна гэж тэр хэлжээ.
Хоёрдугаар сард ПентагонОрос, Хятад болон “Исламын улс” бүлэглэлийнхний зүгээс учирч байгаа аюулыг харгалзан 2017 оны санхүүгийн жилд цэргийн зардалд бараг 600 тэрбум доллар гаргаж өгөхийг хүссэн юм.Цэргийн байгууллагад 582,7 тэрбум доллар шаардлагатай байгаа бөгөөд үүнээс 523,9 тэрбум нь тус орны батлан хамгаалах чадварыг дэмжихэд зориулах бөгөөд хилийн чанадад цэргийн болон тусгай ажиллагаа явуулахад 58,8 тэрбум гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Пентагоны төлөөлөгчдийн дайнч мэдэгдэл ньцэргийн янз бүрийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх гэсэн америкийн генералуудын санаархалтай холбоотой гэж тэгэхэд Оросын батлан хамгаалах яамныхан үзсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ