Сирид оросын тав дахь цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг нотлов

Сирид оросын таван цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг ерөнхийлөгч Владимир Путин нотложээ. Энэ ньцэргийн албан хаагчидтай төрийн тэргүүн уулзсан дүнгийн тухай Кремлийн сайтад байршуулсан материалаас тодорхой байна.

Тэр Кремльд болсон хүлээн авалтын үеэр оросын цэргийн албан хаагчдын бэлбэсэн гэргий нарт ханджээ. Тэдний дунд тэр Юлия Журавлевыг ч дурдсан байна.

Оросын 27 настай цэргийн албан хаагч Федор Журавлев Сирид тодорхойгүй нөхцөл байдалд амь үрэгдсэнийг Ройтерс агентлаг бүр 2015 оны 11 дүгээр сард мэдээлсэн юм.

Үүнээс өмнө сирийн кампанит ажлын үеэр дөрвөн хүн амь үрэгдсэн гэж үзэж байсан юм. Энэ нь амиа хорлосон Вадим Костенко (эцэг нь үүнийг няцаадаг), туркийн агаарын цэргийн хүчний сөнөөсөн Су-24М сөнөөгч нисэх онгоцны дарга Олег Пешков,Пешковын багийнхныг эрж хайх ажиллагааны үеэр амь үрэгдсэн тэнгисийн явган цэрэг Александр Позынич, түүнчилэнсирийн сургалтын төвийг минометаар буудах үеэр үхлийн шарх авсан цэргийн зөвлөх дэд хурандаа Иван Черемисин нар юм.

Сирийн ажиллагааны дараасум хэрэгслийг сэлбэж, техник засварлахад нэмэлт зардал шаардагдана гэж төрийн тэргүүн хэлсэн байна. “Сири дэх цэргийн ажиллагаа тодорхой зардалшаардсан нь мэдээж. Гэвч үүний гол хэсэг нь батлан хамгаалах яамны нөөц бөгөөд ойролцоогоор 33 тэрбум рубль юм, энэ нь тус яамны 2015 оны сургуулилт, цэргийн бэлтгэлийн төсөвт нэгэнт суусан байсан” гэж Путин тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ