“Larry King now” Оросын телевизээр гарна

Ярилцлагын хаан гэгддэг Ларри Кинг Оросын “Russia today” телевизээр нэвтрүүлгээ цацахаар болжээ. Түүний “Larry King now” нэвтрүүлэг төр засгийн томчууд руу чиглэсэн байх гэнэ.Нэвтрүүлгийг хэзээнээс цацаж эхлэх талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Оросын телевизээр дамжуулах болсон нь үнэн талаар тус телевизийн редактор Маргарита Симоньян мэдээлжээ. Энэ нэвтрүүлэг өнгөрсөн онд анхны дугаараа үзэгчиддээ хүргэж байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ