Дэлхийд өлсгөлөн нүүрлэж байна

Ойрын 30 жилд хүн төрөлхтөн хүнсний бүтээгдэхүүний хурц хомсдолтой тулгарна гэдэгт америкийн эрдэмтэд сэтгэл түгшиж байна. Дэлхийн хүн ам хэт олширч, түүнчлэн манай гарагийн байнга өсөн нэмэгдэж байгаа хүн амын дунд түүхий эд хэрхэн хуваарилагдаж байгаа асуудлаар өргөн цараатай судалгаа хийхдээ, эрдэмтэд таагүй дүгнэлт хийжээ. Бүр хэдхэн арван жилийн дараа хүн төрөлхтөн хүнсний бүтээгдэхүүний бас илүү хурц хомсдолд орно. Дэлхийн хүн ам хэт олширч байгаа нь хоол хүнс хомсдох гол шалтгаан болно.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (Food and Agriculture Organization) мэдээгээр, өнөөдрийн байдлаар дэлхийд 800 сая гаруй хүн өлөн зэлмүүн явж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, одоо манай гарагийн зургаан хүн тутмын нэг нь хүнс, усны хомсдолд орж байна. Хүн амын барагцаалбал 31% нь хүнсэнд хэрэглэж болох хоол тэжээлийн бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг хаяж байгаагаас байдал улам хүндэрч байгаа ажээ.

Албан ёсны мэдээгээр, хүмүүс барагцаалбал 1,3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүнийг жил бүр хог дээр хаяж, гэтэл үүний дөрөвний нэг нь л ийм хоол тэжээл шаардагдаж байгаа тэр бүх хүнийг цадтал хооллоход бүрнээ хүрэлцэх юм. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, Европын иргэн бүр жил бүр 300 хүртэл килограмм бүтээгдэхүүн хаядаг байна. Хэрвээ байдал өөрчлөгдөхгүй бол, 30 жилийн дараа дэлхийн хоёр хүн тутмын нэг нь өлсөх болно гэдгийг америкийн мэргэжилтнүүд тооцоолжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ