Жүжигчин Б.Навчаагийн хүүхдийнх нь аав хэн бэ
Хахир хатуу захирал, алиа будилуу эгч, амьдралын жаргал, зовлонд нухлагдсан эмэгтэй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг чадварлаг жүжигчин бол Б.Навчаа юм. Сүүлийн үед Навчаагүй кино ,реклам гэж байхгүй болчихоод байгаа нь үзэгчдэд нэг талдаа улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх болов.
Өөрийн амьдралаас сэдэвлэн Ларьдма нэртэй киног найруулан үзэгчдэд хүргэж чамгүй сайн найруулагч гэдгээ ч баталж байсан. Тэрээр болзоот залуутай болж дурлалынхаа төлөө тамхи, архинаас татгалзсан гэдэг.
Анхны амьдралдаа цэг тавьж, уран бүтээл, ажилдаа анхаарал хандуулах болсон жүжигчин Б.Навчаа хөл хүнд болсон тухай мэдээлэл байна.
Хүнд амьдрал туулсан учраас үргэлжлүүлэхийг хүсээгүй хэмээн анхны амьдралынхаа талаар ярьж байсан жүжигчин бүсгүй экс нөхөртэйгээ хэвлэлээр нэг хэсэг дайтсан. Гэвч сүүлийн үед нам гүмхэн байгаа Б.Навчаа шинэ хүнээ хүлээж буй бололтой. Харин түүний сонголт,хүүхдийнх нь аав хэн болох нь одоогоор нууцлагдмал байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ