ИУ бүлэглэлийн 12 настай террорист охин таван эмэгтэйг цаазлажээ

Террорын “Исламын улс” бүлэглэл өрнөдийн олон нийтийг бүр их цочирдуулах гэхдээ элдэв арга байнга эрж хайдаг байна. Эхлээд олзлогдсон хүмүүсийг ер бусын аргаар, хамгийн гол нь туйлын хэрцгийгээр гэсгээн цээрлүүлж байсан бол, дараа нь жинхэнэ алуурчин маягаар ажиллахаар шийдсэн бололтой.Тухайлбал, барьцаалагдсан хүмүүсийг цаазлахын тулд тэд 12 настай охиныг анх удаа ашиглажээ.

“ИУ” бүлэглэлдахин олон хүнийг нэг дор цаазлаж байгаа бичлэгийг Интернэтэд тавьж, энэ удаа таван эмэгтэй тэдний золиос болсон байна. Террористууд иракийн Ниневич хотод энэхүү гэсгээллийг үйлджээ. Агаараас цохилт өгөх үед шархадсан террористуудыг эмчилэхээс татгалзсан гурван эмч цаазлуулагсдыг дунд байжээ.

Энэхүү бичлэгийн хамгийн их цочирдуулсан нэг зүйл нь алуурчдын бүрэлдэхүүн байж. Тэдний дунд 12 настай охин байсан байна.Террористууд энэ зорилгоор насанд хүрээгүй охиныг анх удаа ашигласныг “Daily Star” сонинд бичжээ. Түрүүнд нь насанд хүрээгүй хөвгүүд хүмүүсийг гэсгээн цээрлүүлж байсан бичлэгийг тарааж байсан юм.

“ИУ” бүлэглэл санхүүгийн асуудалтай тулгарснаас болоод насанд хүрээгүй хүүхдүүдийг өөрсдийн ажиллагаанд байнга шахуу татан оролцуулж байгаа тухай мэдээ бас ирж байсан юм. Хүүхдүүдийг амиа золиослогч, түүнчилэн жирийн дайчны журмаар ашиглаж, тэднийг зэвсэгтэй харьцахад сургаж, зэвсэг өгдөг байна. Ийм “дайчдад” амьд үлдэх магадлал бараг байдаггүй аж.

Үүний дээр террористууд хүүхдүүдийг сэтгэхүйн дайн явуулахад хамгийн тохирсон хэрэгсэл хэмээн үздэг байна.Гар хоосон хүмүүсийг хэрцгийгээр гэсгээж, захирагчийн тушаалыг биелүүлэхийн тулд амь насаа зориулахад бэлэн байгаа хүүхдийн дүр төрх жирийн оршин суугчид болон терроризмын эсрэг тэмцэж байгаа цэргүүдийн аль алиныг цочирдуулдаг байна.

“Исламын улс” бүлэглэл Ойрхи Дорнодын улс төрийн хямралын нөхцөлд үүсч,бүс нутагт түргэн зуур нөлөөтэй болж, Ирак, Сирийн үлэмжхэн хэмжээний нутгийг эзлэн авсан юм.Хэвлэлд бичиж байгаагаар, террористууд Африк тивд ч нөлөөгөө дэлгэрүүлэхээр санаархаж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ