Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс

Эмэгтэй хүн гэдэг урам зориг хайрласан ганцхан үгэнд ухаангүй ихээр баярлан, бодлогогүй хэлсэн ганцхан үгэнд голдоо ортол гомддог. Харин эрчүүд үүнийг нь анзааралгүй өнгөрдгөөс болж олон бүсгүйчүүд сэтгэлийн шархтай үлддэг байна. Тиймээс та бүхэндээ алдаа бүү гаргаасай гэсэн үүднээс эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгсийг дуулгая.

Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс 1 Мэссэжэнд ганцхан үгээр хариулах

Та хэн нэг эмэгтэй хүнтэй, эсвэл бүр хайртай бүсгүйтэйгээ мессэжээр харилцаж байхдаа "За", "Тийм" гэх мэтчилэн ганц хоёрхон идэвхигүй үгээр битгий хариу хэлж байгаарай. Учир нь эмэгтэй хүмүүс юмыг ургуулан бодохдоо гаргууд. Тиймээс таны бичсэн ганцхан "харамч" үгнээс л үүдэн, “Тэр ууртай байгаа юм байна, надтай харилцахыг хүсэхгүй байгаа бололтой, би түүнд таалагддаггүй юм болов уу?” гэх мэтчилэн асар олон зүйлийг ургуулан бодож, цааш цаашдын харилцаандаа сөрөг хандлагыг гаргах магадлалтай болдог.

Мэссэжэнд ганцхан үгээр хариулах2 “Өөрөө мэд”

Залуу минь эмэгтэй хүн үргэлж таниас халамж хайрыг хүсч байдаг юм шүү. Бүх зүйлд багахан анхаарлаа хандуулахад л хангалттай. Бүсгүй тань таниас "Хаашаа зугаалах уу?", "Ямар кино үзэхүү?" "Энэ хоёрын аль нь гоё байна?" гэж асуухад та арай "Өөрөө мэд ээ" гэдэг юм биш биз? Энэ чинь яг л "Надад ямар хамаатай юм, яахаа өөрөө мэд" гэж сонсогдоно. Тиймээс бага ч атугай анхаарлаа хандуулан, санаа тавьж байгаарай.

“Өөрөө мэд”3 “Ямар их иддэг юм бэ?”

Эмэгтэй хүмүүс хичнээн их хоол идсэн ч өөрсдийгөө жин нэмж байна гэж боддоггүй шүү дээ. Тэднийг хоол, зууш идэх үед нь "Пөөөх... Чи яасан их иддэг юм бэ?", "Ямар ховдог юм бэ?" гэх зэргээр битгий шүүмжил. Энэ нь "Чи ч үнэхээр тарган юм аа", "Яг гахай шиг харагдаж байна" гэж хэлж байгаагаас огт ялгаагүй хэрэг. Ер нь эмэгтэй хүн их иддэг байлаа ч, түүнийг шүүмжлэх эрх өөрөөс нь өөр хэнд ч байхгүй гэдгийг сайн санаж яваарай, залуусаа!

“Ямар их иддэг юм бэ?”4 Өөр эмэгтэйн талаар яриад хэрэггүй

Та найз бүсгүй, энхэртэйгээ хичнээн удаан үерхэж, амьдарч байгаа тань хамаагүй, түүнээс өөр эмэгтэйн тухай яриа хэзээд л хориотой сэдвүүдийн нэг байх болно. Энэ дэлхий дээр хардаж, атаархдаггүй эмэгтэй гэж үгүй. Үзэж байгаа киноныхоо жүжигчин эмэгтэйг магтахад хүртэл "Тэр надад хайргүй юм байна", "Би түүнд хангалтгүй санагддаг бололтой" хэмээн хүндээр тусгаж, өөрийгөө голж эхэлдэг юм. Тиймээс үүнийг худлаа гэдгийг нь баталж, зөвхөн түүнд л хайртай гэдгээ цаг ямагт илэрхийлж байгаарай.

Өөр эмэгтэйн талаар яриад хэрэггүй5 "Чи нүүрээ будсан юм уу?"

Олон эмэгтэйчүүд өөрийн төрөлхийн гоо сайханд сэтгэл хангалуун бус учраас нүүр будалт хийн үүнийгээ далдалдаг. Ингэснээр тэд өөртөө улам итгэлтэй болж хүчирхэгждэг. Харин төрөлхийн мэт будалт хийсэн үед нь "Чи ер нь нүүрээ будсан юм уу?" гэж асууж байгаа бол хамгийн бүдүүлэг үг хэллээ л гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс хэлэх гэж байгаа үгээ дотроо жоохон тунгааж байгаарай.

6 “Юу өмсөхөө сонгоогүй л байгаа юм уу?”

Найз бүсгүйтээгээ гадуур гарахаар болтол бүсгүй чинь хувцаслаагүй л байна уу? Ийм үед та яадаг вэ? Мэдээж дургүй чинь хүрч юу өмсөхөө сонгоогүй л байгаа юм уу? гэж уурладаг байх. Энэ нь түүнд "Чи юу ч өмсөөд нэмэргүй, угаасаа юу ч өмссөн сайхан харагдахгүй, бушуулж үз" гэж хэлж байгаагаас өөрцгүй байдаг байна. Тэр өөрт чинь л таалагдах гэж юу өмсөхөө сонгож чадахгүй эргэлзэж байгааг бодож үзээрэй.

“Юу өмсөхөө сонгоогүй л байгаа юм уу?”7 “Ямар удаан юм бэ?”

Гадаад үзэмж гэдэг эмэгтэйчүүдийн хамгийн том зэвсэг билээ. Зарим бүсгүйчүүд гадаад төрх, нүүр ам, үс гэзгэндээ хэдэн цагийг зарцуулдаг. Та үүнд бүү бухимдаарай. Учир нь тэр танд өөрийгөө хичнээн сайхан болохыг харуулах гэж мөн бусад хүмүүс өөрт чинь атаархаасай гэсэндээ л гоёж гангардаг юм шүү. Ийм өхөөрдөм бүсгүйчүүддээ үргэлж чи минь үзэсгэлэнтэй байна, сайхан харагдаж байна хэмээн урмын үгс хайрлаж байгаарай.

“Ямар удаан юм бэ?”8 “Чи үргэлж ингэдэг”

Мэдээж муудалцахгүй хосууд гэж үгүй. Харин муудалцахдаа хэлж болохгүй үгс гэж байна. Та яаж ч уурлаж, бухимдаж байсан “Чи дандаа ингэдэг” гэж хэлж болохгүй. Ингэснээр бүсгүй “Миний хийдэг зүйлс түүнд таалагддаггүй юм байна, тэр намайг хайрлахаа больчихож” хэмээн шаналж цаашлаад салах талаар ч боддог байна шүү.

“Чи үргэлж ингэдэг”9 “Жирэмсэн юм биш биз дээ?”, “Сарын тэмдэг чинь ирчихээ юу?”

Эрэгтэй хүмүүс бүсгүйчүүдэд “Чи жирэмсэн юмуу?, Сарын чинь тэмдэг ирчих ээ юу?” хэмээн тоглож хэлэх нь бишгүй л байдаг. Харин бүсгүйчүүд үүнийг тоглоом гэж ойлгодоггүй байна. Зөвхөн жирэмсэн болон сарын тэмдэг нь ирсэн хүмүүс л бухимдаж уурладаггүй шүү дээ. Бүсгүй тань уурлаж байвал ямар нэг шалтгаан байна л гэсэн үг. Энэ нь нөгөө талаар асар их доромжлолын нэг хэлбэр юм.

“Жирэмсэн юм биш биз дээ?”, “Сарын тэмдэг чинь ирчихээ юу?”10 “Чи сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юмаа”

Бүсгүйчүүд цаанаасаа л сэтгэлийн хөдөлгөөн ихтэйгээр "бүтээгдсэн" улс. Үүнийг өөрчлөх ч аргагүй. Харин эрчүүдийн хувьд сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж багатай хүмүүс шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдийг “Яагаад ингээд сүржигнээд байдаг юм болоо” хэмээн гайхаад барахгүй байх нь бий. Үүнээс болж хосуудын харилцаа хөндийрөх нь байдаг. Тиймээс өөрт тань хайрлуулахаар ирсэн сайхан бүсгүй зүгээр байгаагаар нь л хайрла.

“Чи сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юмаа”11 “Секс хийх үү?”

Ийм тал дээр эрчүүд илүү санаачлагатай байх хэрэгтэй. Гэв гэнэт л “Секс хийх үү?” гэж асуувал ямар ч эмэгтэй хүн хэдий хүсч байсан ч шууд "Тэгье" гэж хэлж чадахгүй. Бас дотроо хайрлаж энхрийлэхийн оронд ингэж асуусанд тань гомдон өөрийгөө ямар ч хэрэггүй амьтан болж хэмээн боддог байна. Тиймээс та хүсч байгаа бол түүнийгээ бүрэн гүйцэд илэрхийлэн, хайрлан энхрийлээрэй.

“Секс хийх үү?”12 “Хамаагүй ээ”

Эмэгтэй хүнтэй чаталж, мессэжээр харилцаж байгаад “Хамаагүй ээ” гэж хэлэх нь тийм ч сайхан санаа биш юм. Энэ нь эмэгтэйчүүдэд “Чи одоо надад хэрэггүй болсон, чамаас залхаж байна, юугаа хийнэ чиний дур” хэмээн уншигддаг байна шүү.

“Хамаагүй ээ”13 “Чи тийм ч тарган харагдахгүй байна”

Бүсгүй хүний биеийн галбир болоод жингийн талаар ярих нь дайн өдөөж буйтай л адил. Таны хэлсэн ганц л буруу үг бүсгүйн сэтгэлийг шархлуулж орхидог. Та уг нь түүнийг тарган гэж хэлээгүй, харин ч эсрэгээр нь тарган харагдахгүй байна гэж хэлсэн ч тэд өөрсдийгөө тарган л гэж ойлгоно. Хэдийгээр найз бүсгүй тань бага зэрэг илүүдэл жинтэй байсан ч гэсэн "Чи минь гайхалтай сайхан бие галбиртай, би чамд хайртай" гэж хэлэх нь тэдэнд асар их хайрыг мэдрүүлдэг ба өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өгдөг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ.

“Чи тийм ч тарган харагдахгүй байна”14 Юу ч дугарахгүй байх

Эрчүүд хэрүүл маргаанд дургүй хүмүүс. Тиймээс ч хэрүүлээс зайлс хийж, чимээгүй болдог. Гэхдээ энэ нь тийм ч зөв арга биш юм. Үүнийг нь эмэгтэйчүүд өөрийг нь тоохгүй байна, юу гэж хэлэх нь хэнд ч хамаагүй юм байна гэж ойлгодог. Гэхдээ энэ нь хэрэлдээд маргалдаад бай гэсэн үг биш юм. Харин түүнтэй зөвөөр, зөөлнөөр ярилцаад үзээрэй.

Юу ч дугарахгүй байх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ