АНУ-д мутант бөөс илэрч шуугиан тарьж эхэллээ
1990 оны дунд үеэс эхлэн АНУ, Европ болон Австралийн орнууд нийгмийн халдварт өвчин гэж нэрлэгддэг бөөстэй тэмцсээр иржээ. Бөөстэй тэмцэхийн тулд уг шавжийг устгадаг шампунь, устгагч химийн бодис хүртэл зохион бүтээсэн ч өнөөг хүртэл бөөстөх тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм. Хамгийн сонин нь тэдгээр бөөснүүд нь шинэ төрлийн мутант гэж нэрлэгдэх бөөс байгаа нь онц ноцтой хэрэг болоод байна.
Анх 2014 оны судалгаагаар ийм бөөсийг илрүүлсэн байна.Канад болон АНУ-ын хэд хэдэн бүс нутгуудийн иргэдийн толгойноос авсан 84 бөөсний 99.6 хувь нь мутант бөөснүүд байсныг тогтоожээ. Харин 2015 онд АНУ-ын Химийн нийгэмлэгээс явуулсан судалгаагаар ч гэсэн яг ийм төрлийн бөөс АНУ-ын газар нутгуудаар тархаад байгааг баталсан байна. 30 мужаас авсан109 бөөсөнд дүн шинжилгээ хийсний эцэст 105 нь перметрин, пирэтрин гэх бөөс устгадаг маш хорт бодисонд тэсвэртэй бөөс болохыг тогтоожээ.
Уг шинэ төрлийн бөөсийг устгах тосыг АНУ-ын Иллинойс мужийн их сургуулийн профессор Кён Суп Ёон гаргаж авсан байгаа ч, хэрэв амжилтгүй болвол шинэ төрлийн аргыг эмч нар сонгох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ