21 дүгээр зууны дуулиант 10 үхэл
21 дүгээр зуунд хамгийн их дуулиан тарьсан, мөн санаанд оромгүй гэнэтийн үхлийн талаархи мэдээллийг уншигчиддаа сонирхуулж байна.
1.Оюутан охин уралдааныүеэр нас баржээ
Энэ явдал 2013 оны хоёрдугаар сарын 8-нд болжээ. Туркийн нийслэл Истанбул хотын баруун хэсэгт байрлах уралдааны зам дээр 23 настай оюутан охин Тугба Эрдоган амиа алдсан байна. Бүсгүйн тухайн үед зүүж явсан ороолт машины арын дугуйн хэсэгторооцолдож,хөөрхий охины толгой олны нүдэн дээр тасарчээ.
2. Таванэхнэртээ “хүчиндүүлж” амиа алджээ
Нигерийн бизнесмэн Уроко Оножа таван бүсгүйтэй хүчээр гэрлэжээ. Гэсэн ч харамсалтай нь залуу төд удалгүйнас барсан байна. Тэрээр маш их хэмжээний мөнгө төлж, өөрөөсөө дүү залуухан таван бүсгүйтэй гэрлэсэн аж. Улмаар эхнэрүүдтэйгээ бэлгийн харилцаанд орж байхдааамьсгал хураажээ.
3. Мориноос болж амь үрэгджээ
Флорида мужийн Окала хотын малын эмч 28 настай Эрика Маршалл нэгэн морийг өндөр даралтын камерт оруулжээ. Гэтэл морь тийчэгнэх үед тах нь ханан хаврин оч үсэрч, улмаар дэлбэрсэн байна. Ингээд хөөрхий эмч амьсгал хураасан аж.
4. Хуримын зургаа авахуулах гээд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ
Шинэхэн гэрлэж буй хосууд хуримынзургаа өвөрмөц байдлаар авхуулах нь бий. Тэгвэл 2012 онд хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн нэгэн хос бусдаас өвөрмөц байхын тулд байгальд зургаа авхуулахаар болжээ. Улмаар зургаа авхуулж байх үед сүйт бүсгүй даашинзтайгаа хадан цохионоос хүрхрээ рүү унаж, живж нас барсан байна. Түүний цогцсыг дөрвөн цагийн дараа олжээ.
5. Өөрийнхөө зүлэг тэгшлэгчид дайруулж нас баржээ
Швейдийн өмнөд этгээдийн Кунгсбакагийн галт тэрэгний буудлын ойролцоох зүлгийг тэгшилж байсан залуу өөрийн зүлэг тэгшлэгчдээ дайруулж амиа алджээ.
6. Нэгэн эмэгтэй өөрийнхөө оршуулга дээр гэнэт сэрж, шоконд орсны улмаас амьсгал хураажээ
ОХУ-ын Казанд Фагилю Мухаметзянов гэгчид анагаах ухаан хараахан тайлбарлаж чадхааргүй хачирхалтай явдал болсон байна.Тэрээр өөрийг нь оршуулж байхад гэнэт сэрж, улмаар шоконд оронамьсгал хураажээ.Түүнийг зүрх нь хаагдаж нас барсан гэдгийг өмнө нь эмч нар баталж, оршуулах ёслолыг нь хийж байсан аж. Гэтэл гэнэт сэрж, орилж эхэлсэн байна. Ингээд төд удалгүй гэнэтийн цочролд орсны улмаас амьсгал хураажээ. Түүний нөхөр одоо ч эхнэрийнхээ үхэлд эмнэлгийг буруутгаж явдаг гэнэ.
7. Камерын өмнө амиа хорложээ
42 настай британи залуу Кэвин Витрик интернэтээр чаталж байхдаа вэб камерынхаа өмнө өөрийгөө дүүжилжээ. Тэрбээр 60 хүнтэй харилцаж байсан гэнэ. Кэвин гэгч сандал дээрээ зогсч, хананд тусгайлан байрлуулсан олсонд толгойгоо углан амиа хорлосон байна. Чатаар түүнтэй харьцаж байсан зарим хүмүүс царай нь хөхрөх хүртэл тоглож байна гэж бодсон бол зарим нь түүний гэрийн хаягийг хайж байжээ. Гэвч цагдаа нар талийгаачийг нас барснаас хоёр минутын дараа гэрт нь очсон байна.
8. 50 цаг интернэт тоглоом тоглоод амиа алджээ
Өмнөд Солонгосын иргэн Ли Сун Соп гэгч 28 настай залуу 50 цаг тасралтгүй “StarCraft” гэх видео тоглоом тоглоод амиа алджээ. Энэ явдал 2005 онд Өмнөд Солонгос улсынТаэгү гэх хотноо болсон байна. Түүний зүрхний хэм алдагдаж эмнэлэгт хүргэгдсэн ч, төд удалгүй таалал төгсчээ. Талийгаачийн нэг найз “Тэр тоглоомонд донтсон байсан.Өөрийгөө зогсоож чадахгүй болсон байсныг нь бид бүгд мэднэ” хэмээн ярьсан байна . Ли нас барахаас зургаан долоо хоногийн өмнөнайз охиндоо хаягдаж, ажлаасаа хүртэл халагдсан байжээ.
9. Усан сангийн хоолойд сорогдон, амь үрэгджээ
Японы Сайтама хотод долоон настай Эрика Томану гэгч охин хотын усан паркийн маш том ус сорогч хоолойд сорогдож, нас баржээ. Аврагчид ослын газарт шуурхай ажилласан ч, осол болсноос зургаан цагийн дараа охины цогцсыг олсон байна.
10. Хоккейн тэмцээн үзээд нас баржээ
Бриттани Никол гэгч 13 настай охин2002 оны гуравдугаар сарын 16-нд Охио мужийн Колумбуст хоккей үзэж байгаад нас баржээ. Охин хоккейн спортод туйлын дуртай нэгэн байжээ. Тэмцээн болж байхад гэнэтийн тохиолдлоор шайб үзэгчдийн суудал руу үсэрч, охины биеийн тус газар нь оносон байна. Үүний улмаас охин хүнд гэмтэж, шархаа дийлэлгүй амиа алдсан ажээ. Хоккейн 85 жилийн түүхэнд анх удаагаа золгүй явдал болсон нь энэбайсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ