Ш.Сайхансамбуу: Гал тавьсан 2 хүн бий

Өнөөдөр үүрийн 04.00 цаг орчимд Нарантуул худалдааны төвд гал гарсан. Холбогдох байгууллагууд хэргийг шалгаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран 11.00 цагаас хэвлэлийн хурал хийхээр тов зарлаад байгаа юм.

Хэргийн талаар тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуугаас утсаар холбогдож лавлахад “Одоо гурав дахиа давтагдаж байна. Өмнө нь Дэнжийн мянгыг шатаасан. Дараа нь, хоёр жилийн өмнө Нарантуулыг шатаасан. Дандаа үүрээр 3-5 цагийн хооронд шатаачихдаг. Би хэн шатаагаад байгааг нь мэднэ. Хоёр хүн бий. Уг нь Нарантуул захад 800 камер суурилуулсан. Нэг хүн хаалгаар ороод гарах хүртэл нь харчихаж болно. Цагдаагаас камерийн бичлэг шалгаж байгаа” гэлээ.

Сэжиглэж байгаа хүнээ холбогдох байгууллагад шалгуулж үзсэн эсэхийг асуухад “Цагдаагийн байгууллага надаас асуудаггүй. Асуугаагүй байхад нь би олон нийтэд тэр хоёр хүнийг зарлачихвал би хүн гүтгэсэн хэрэгт унана. Цагдаагаас байцаагаад асуувал би хэлнэ л дээ” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ