Стивен Тейлор хар тамхинд зургаан сая ам.доллар зарцуулжээ

Домогт “Aerosmith” рок хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Стивен Тайлер хар тамхинаас хамааралтай болох нь хүний эрүүл мэндэд, амьдралд, хөрөнгөнд ямар их гарз хохирол учруулдаг болохыг хэлжээ. Тэрээрхар тамхи худалдан авахад амьдралынхаа туршид зургаан сая доллар зарцуулсан талаараа ярьсан байна. Энэ тухайгаа алдарт дуучин Австралийн “60 минут” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.

Стив Тайлер хар тамхинд донтсон байх үедээ ямар хүнд хэцүү үеийг даван туулсан тухайгаа ярьсан байна. Гэсэн ч одоо тэрбээр энэ хорт зуршлаа хэдийн хаяж эрүүл саруул аж төрж байгаа билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ