Анхаа Халиун эргэн уран бүтээлдээ орсон уу

"Киви" хамтлагийн дуу хоолойг тодорхойлж явсан дуучин Халиунаа хамтлагийнхаа гэрээг зөрчин гэр бүлтэй болж хамтлагаа орхисон. Тэрээр рок попын дуучин Анхаатай гэр бүл болж хоёр хөөрхөн хүүтэй болсон. Тэд хайрын дууг хослон дуулж хамтдаа цомог хүртэл гарган тоглолтоо хийж байсан ч сүүлийн жилүүдэд нам жимхэн байх болсон юм.

Тэгвэл хайрын дууч шувууд өнгөрсөн гэгээн хайрын баяраар дахин олны өмнө тайзнаа гарлаа. Гэхдээ тэд хуучны хит дуунуудаа толилуулсан. Магадгүй эргэн уран бүтээлдээ орж буйгаа энэхүү алхмаараа илэрхийлсэн ч байж мэднэ.











СЭТГЭГДЭЛ БИЧИХ