Цахим ”од”-ууд хөлөө жийлцэж эхлэв
Дуучин М.Нарантуяа буюу Нара ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарлаж, "Хуулиа уншъя" аяныг эхлүүлжээ. Тэрбээр УИХ-д нэр дэвшинэ гэж шоу хийснээс болж олны сайхан, муухай харц түүн рүү чиглэх болсон. Цахим ертөнцөд ч түүнийг ярианыхаа сэдэв болгох, тоглоом шоглоом хийх хүн ч мундахгүй байгаа юм. Тэдгээр эсэргүүцэгчдийн нэгээр "Хадаг" кинонд тоглосон жүжигчин Б.Цэцэгээ тодорчээ.
Хоёр бүсгүй уран бүтээлийн тал дээр хийж бүтээсэн зүйл гавихгүй ч Нарагийн хувьд цахим ертөнцөд бол ганц бие нийгмийн идэвхитэй ээж, харин жүжигчин Б.Цэцэгээ төрснийхөө дараа гоё сайхан бие галбиртай болсон ээж гэдгээрээ олон арван бүсгүйчүүдийг байлдан дагуулаад байгаа нэг ёсны нийгмийн сүлжээний одууд билээ.
Тэгвэл цахим ертөнцийн од ганц бие ээжүүд маань хоорондоо хөлөө жийлцэж эхэлжээ. Тэдний маргаанд нийтлэлч Б.Баабар хүртэл оролцсон харагдана лээ.
- See more at: http://www.wikimon.mn/content/66972.shtml #sthash.zsFBlPGK.dpuf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ