Монгол гэрийн загвараар барьсан зочид буудал
Өмнөд Норвегийн Телемарк мужид монгол гэрийн загвар хийцнээс санаа авч барьсан "Канвас" зочид буудал үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Энэхүү зочид буудал нь Монголын нүүдэлчин үндэстний гэрийг өөрсдийн орчиндоо нутагшуулан зочид буудал болгон ашиглаж, амрагчдыг хүлээн авдаг юм байна.
Зочид буудлын байрлах газар нь далайн түвшингээс дээр 460 м өргөгдсөн өндөрлөг, уулархаг газар байх бөгөөд энд амрагчид нь зөвхөн унадаг дугуйн замаар л хүрэх боломжтой гэнэ. Нутгийн иргэд үүнийгээ урц /yurts/ хэмээн нэрлэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ