Брюс Уиллис байшингаа 22 сая ам.доллараар худалдана

Холливудын нэрт жүжигчин, адал явдалт киноны супер ол Брюс Уиллс Бевэрли Хиллз дэх тансаг байшингаа зарахаар болжээ.Тэрбээр энэ тансаг зэрэгллийн байшингаа 22 сая ам.доллараар худалдахаар болсон байна. Тэдний гэр бүл энэ байшиндаа 2004 оноос хойш амьдарч байгаа.Брюс байшингаа тухайн үед 6.3 сая ам.доллараар худалдан авч байсан ажээ.

Дөрвөн охинтой өнөр бүл амьдарч байсан энэхүү байшин нэлээд тансаг, басхүү олон өрөөтэй тухтай байр. Нийт таван унтлагын өрөө, хоёр ажлын өрөө, давхар бүрт ариун цэврийн хоёр өрөөтэй, хоёр ч зочны өрөө болон зочдод зориулсан унтлагын өрөөнүүдтэй ажээ. Гаднаа саруулхан цэцэрлэг, усан сантай тансаг амьдрахыг хүссэн олон ам бүлтэй айлд санал болгоход сайхан сууц юм байна. Жүжигчиний хоёр дахь эхнэр Эмма түүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард бяцхан охин төрүүлж өгсөн. Харин тэдний гэр бүл хаашаа нүүх гэж байгаань одоохондоо нууц гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ