Хар тамхины хаан Пабло Эскобарын хөрөнгө дэлхийг тэжээж хүрэх байж

Хар тамхины наймааны хаан гэгддэг Пабло Эскобаре колумбын ерийн л нэгэн гэр бүлд төрж өссөн ч он жилүүд өнгөрөхийн хэрээр манай гаригийн хамгийн баян, хамгийн нөлөө бүхий хүн болж чадсан байна. Пабло Эмилио Эскобар Гавирия 1949 онд төрж 1993 онд нас барсан. Колумбын улс төрийн зүтгэлтэн тэрээр хар тамхины наймаанаас асар их хөрөнгө хуримтлуулж чадсан юм.

Өнгөрсөн зуунд зөвхөн Колумбадаа төдийгүй дэлхийд хамгийн аймшигтай харгис хэрцгий гэмт гэмт хэрэгтэн гэдгээрээ бичигдэж үлдсэн хүн. Түүний захиалгаар шүүгч, прокурор, сэтгүүлчдийг алж, иргэний агаарын тээврийн онгоц унагаж, цагдаагийн хэсгийг газартай тэгшилж байсан бол дайснуудаа өөрийн гараар цаазалж байсан гэдэг.
Хар тамхины наймааны хааны тухай баримтууд.

1.Эскобарагийн наймааны бүлэглэл ганцхан жилд гэхэд л 22 тэрбум доллар олдог байжээ.

2.Пабло жилд бүр АНУ-д 15 тонн хар тамхи нууцаар оруулдаг байсан гэдэг
3.Эскобар өөрөө жилд хоёр тэрбум доллар үрдэг байсан ч энэ нь нэг их асуудал биш байсан гэнэ. Нүдээр үзсэн хүмүүс “Пабло үнэхээр их мөнгө, олсон орлогынхоо 10 орчим хувийг өөртөө зарцуулдаг байсан. Тэгээд ч тэр мөнгийг хадгалахад хулгана иддэг, харин усанд хаях юм уу, юунд ч хамаагүй үрсэн нь дээр гэдэг байсан” гэжээ

4.Тэрээр 1987-1993 онд жил дараалан Forbes-ын судалгаагаар тэрбумтны жагсаалтад орж байсан байна.

5.Пабло зөвхөн мөнгөн дэвсгэрт баглах резинэнд гэхэд л сар бүр 2500 доллар зарцуулдаг байжээ.

6.Нэг удаа хүчнийхнээс зугтааж ууланд бүгэж байхад охин Мануэла нь даарчихсан байхыг үзээд Пабло түүнийг дулаацуулахын тулд хоёр сая доллар шатаан түүдэг асааж байсан гэдэг.

7.1991 онд тэрээр эрх баригчдад бууж өгч өөртөө зориулан барьсан шорондоо суусан гэнэ. La Catedral нэртэй энэ шорон нь үнэндээ шорон биш тансаг клуб шиг л бүжгийн танхим, усан бассейн, саун, хөл бөмбөгийн талбай гээд дутуу зүйлгүй тансаг харш байжээ.
Эскобарын төрөл төрөгсөд, найз нөхөд нь дуртай цагтаа тэнд зочилж түүнтэй уулздаг, тэдний хэзээ ирэхийг хоригдогч Пабло өөрөө шийдвэрлэдэг байжээ. Харин колумбын засгийн газрын төлөөлөгчдийг болохоор энэ шоронд таван км-ээс дотогш ойртохыг хориглодог байж.

Колумбын тусгайгийнхан Паблогийн цогцосны дэргэд

8.1992 оны долугаар сард Колумбын ерөнхийлөгч Гавириязарлиг гаргаж Эскобарыг ердийн шоронд илгээх болсныг мэдсэн хар тамхины наймааны хаан оргожээ. Ингээд тэрээр байгаа газраа мэдэгдэхгүйн тулд утсаар ч ярихаа бараг больсон гэнэ. 1993 онд 44 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснийхээ дараа хүүтэйгээ тавхан минут ярьсны нь дагуу тусгайгийнхан хаягийг нь тогтоож очин буудалцсаны улмаас тэр амь алджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ