Туркийн нийслэлд цэргийнхний эсрэг террорын ажилагаа үйлдэв

Дэлбэрэлт Туркийн нийслэлийн төвд парламент, жанжин штаб болон цэргийнхний дотуур байрнаас холгүй нэг хөл хөдөлгөөнтэй уулзварт болжээ.Энэхүү террорын ажиллагаандголдуу цэргийн албан хаагчид өртөж, бас хэрэг явдал болсон дүүрэгт байсан Анкара хотын оршин суугчид ч хохирсонбайна.

Цэргийнхний эсрэг чиглэсэн энэхүү томхон террорын ажиллагаа Туркийн нийслэлд лхагва гарагт болж, үүний улмаас наад зах нь 30 орчим хүн амь үрэгдэж, бас 61 гаруй хүн шархаджээ.

Туркийн нийслэлийн төвд парламент, жанжин штабын байшин болон цэргийнхний дотуур байрнаас холгүй орших хөл хөдөлгөөнтэй уулзварт тэсрэх төхөөрөг ачсан машин орон нутгийн цагаар оройн 18 цаг 30 минутын хавьд дэлбэрсэн байна. Туркийн жанжин штабын төлөөлөгчдийн мэдээлснээр, цэргийнхний сууж явсан машины цуваа улаан гэрлээр зогсох үед дэлбэрэлт болжээ.

Энэ нь сүүлийн саруудад Туркт болсон террорын дөрөв дэх томхон ажиллагаа ажиллагаа болж байна.Энэ үеэр нийтдээ 150 орчим хүн амь үрэгджээ.

Хүчтэй дэлбэрэлтийн дуу чимээ туркийн нийслэлийн олон дүүрэгт сонсогдсон байна. Дэлбэрэлт болсны дараахан тэр газарт өтгөн хар утаа суунаглаж, энэ ньАнкара хотын олон дүүргээс харагдаж байжээ. Дэлбэрэлт болсон газарт гал гарч, гэрлэн дохионы ойролцоо зогсож байсан хэд хэдэн машин шатсан байна.

Хэн террорын ажиллагаа үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна гэж Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш мэдэгджээ. Курдийн ажилчны намын идэвхитнүүд энэ дэлбэрэлтийг үйлдсэн байж болох юм гэж тус орны аюулаас хамгаалах албаны төлөөлөгчхэлснийг Ройтерс агентлаг уламжилсан байна.

Террорын ажиллагаа болсонтой холбогдуулан Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган пүрэв гарагт Азербайжанд, ерөнхий сайд Ахмет Давутоглу Брюссельд хийх айлчлалаа хойшлуулжээ. Цагаачлал болон Сирийн байдлын асуудлаар ЕХ-ны 11 орон болон Туркийн төр, засгийн тэргүүн нарын уулзалт тус хотод болох ёстой байсан юм. Террорын ажиллагааны дараа Брюссель хотод хийх уулзалтыг хойшлуулахаар зарласан байна.

Турк улс улс орны дотоодод болон түүний гадна террорын эсрэг цаашид ч тэмцэнэ гэж Эрдоган мэдэгджээ.

Анкара хотод үйлдсэн террорын ажиллагаа нь Сирийн тухай энхийн хэлэлцээг тасалдуулахад чиглэсэн байж болохыг ажиглагчид тэмдэглэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ