Н.Энхбаярыг Шадар сайдад зүтгүүлэх үү?
УИХ дахь МАХН-МҮАН-ын” Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс Шадар сайдад Н.Энхбаяр даргын нэрийг дэвшүүлсэн гэх мэдээлэл тархсан ч нотлох албаны эх сурвалж олдсонгүй.
“Шударга ёс эвсэл" бүлгийнх нь гишүүдийн зүгээс “Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж байгаа саналыг Ерөнхий сайдад өнгөрсөн нэгдүгээр сард мэдүүлчихсэн. Тийм учраас дахин энэ асуудлыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх учиргүй” гэсэн тайлбар хийлээ.
УИХ-ын даргад мөн Шадар сайдад МАХН-ын даргын нэрийг дэвшүүлсэн санал ирсэн эсэхийг тодруулахад эх сурвалж энэ асуудал УИХ-ын даргад өргөн мэдүүлэгдээгүй байгааг тодотголоо.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор буй. Тэгвэл гишүүдийн ирц бүрдэхгүй байхад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийнхний “бойкот” нөлөөлсөн гэх яриа байна. Тус бүлгийн хувьд Шадар сайдаар МАХН-ын даргыг томилохыг зөвшөөрсөн нөхцөлд хуралд оролцохоор тохирсон тухай ч дуулдаж байгаа юм.
МАН-ын хувьд Шадар сайдад нэр дэвшигчийг дэмжих тактик барихаар болсон гэх бор шувуу нисэж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ