Парис Хилтон 11-ээр дүү залуутай хуримлана

Алдартай өв залгамжлагч Парис Хилтон Каннын "Gotha" шөнийн клубт загвар өмсөгч найз залуутайгаа хамт нэгэн үдшийг өнгөрүүлжээ. Халуухан хосууд хажуудаа байгаа хүмүүсийг ч үл тоон янаглаж, олны нүдэнд өртсөн байна.
Хосууд тун удахгүй хуримаа хийх талаар шар хэвлэлүүд шуугиж эхлээд байгаа. Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон найз залуу өдгөө 21 настай Испани эр Ривер Вийпери бөгөөд сүйт бүсгүйгээсээ даруй арваннэгээр дүү билээ. Тэд 2012 оны 10 дугаар сараас болзож эхэлсэн гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ