Фермерүүд гацуурт үхрийн толгойнууд өлгөжээ
Киевийн Дээд зөвлөлийн барилгын дэргэд 12 дугаар сарын 17-нд Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн хүмүүс цуглаан зохион байгуулжээ. Фермерүүд Украины парламентын байранд шинэ жилийн гацуур мод авчирсан аж. Гацуур модонд гоёмсог тоглоом чимэглэлийн оронд үхрийн толгойнууд өлгөсөн байв.
1000 гаруй жагсагчдын дунд жижиг, дунд бизнес эрхлэгчид, тариаланчид, эрүүл мэндийн ажилтнууд байлаа. Тэд гартаа "Суурин үгүй бол улс үгүй" гэсэн лоозон барьжээ. Тэд ийнхүү жагсахдаа Яценюкийн кабинетыг огцрохыг шаардав.
Цуглаанд оролцогсод шинэ татварын хуулийг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж байв. Тэдний жагсаал хийх болсон шалтгаан бол дээрх хуулийг баталсан явдал аж. Учир нь уг шинэ хууль нь бизнесийн хөгжилд тушаа болж улс орны эдийн засагт хүчтэй цохилт болно хэмээн үзэж байгаа юм байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ