“Исламын улс” бүлэглэл цемент, үр тариа худалдан мөнгө олж байна

Террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийнхэн фосфат, цемент, үр тариа худалдаж мөнгө олдог тухай НҮБ-дсуугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин ярьжээ. ИУ бүлэглэл Туркээр дамжуулан нефтийн бүтээгдэхүүн борлуулсаар байгааг тэр бас тэмдэглэснийг хэвлэлд дурдсан байна.

“Оросын агаар-сансрын хүчин агаараас цохилт өгч байгаагаар нууцаар нефть эксдортлох хэмжээ нэлээд буурчээ. Ингэснээр нөгөө талаас, террористууд байгалийн өөр нөөц, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг ашиглан, санхүүжилтийн өөр эх сурвалжийг эрж хайхад хүрсэн байна” гэж Чуркин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ. Фосфат, цемент, түүнчлэн арвай, хөх тариа борлуулснаар террористууд жилд 700 сая орчим ам. доллар олдогийг тэр онцлон тэмдэглэсэн байна.

“Гадаадаас хандив өгч, барьцааны хүмүүс болон соёлын үнэт зүйлсийг наймаалах ажил” зогсохгүй байна гэж Оросын төлөөлөгч тэмдэглэжээ. “ИУ бүлэглэлийн хяналтад байгаа нутаг дэвсгэрээс нефть борлуулах ажил” үргэлжилж байгааг тэр бас дурдсан байна.Түүний хэлснээр, тухайлбал туркийн хилийн «Каркамыш», «Акчакале», «Джильвегезю» болон «Онджупынар» гэдэг шалган нэвтрүүлэх газраар дамжуулан хамгийн их нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг ажээ. Ингэхдээ энэ зорилгоор ашиглаж байгаа автоцистернийн тоо хэдэн мянгаар тоологддог байна. Мөн Туркийн хэд хэдэн компани ИУ бүлэглэлд зориулан нефть нийлүүлж байдгийг Чуркин онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, ИУ бүлэглэл эрчим хүч агуулагчийн нууц экспортоор өдөрт 1,5 саяорчим ам. доллар олдог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ