Хуурамч PSY Каннд шуугиан тарив

Каннын кино наадмын хаалтын ажиллагаан дээрСолонгосын алдарт дуучин PSY-ын хуурамч дүр багагүй шуугиан тариад авчээ. Тэрээр хүлээн авалтад ирсэн зочид ч тэр, зохион байгуулагчдыг мэхэлсэн бөгөөд гайхалтайнь бүгд түүд итгэсэн байна. Хуурамч реппэр үнэтэй зочид буудалд буудаллаж, зөвхөн оддод зориулсан хаалттай үдэшлэгт оролцсон байна.Түүнчлэн түүнтэй хамт Холливудын алдартнууд зургаа авахуулсан байна. Жүжигчин Наоми Харрис, Эдриан Броуди, гарын үсгийг нь авсан шүтэн бишрэгчид нь хүртэл хуурамч PSY гэдгийг нь гадарлаагүй байна.

Гэвч хууран мэхлэлт удалгүй илчлэгдсэн байна. Хуурамч эр 34 настай франц иргэн Дени Каррын “шоу” байжээ. Хуурамч PSY хэдийн буруугаа хүлээсэн бөгөөд түүнд ямар шийтгэл оноох нь хараахан тодорхойгүй байна. Харин жинхэнэ PSY өөрөө энэ үед Сингапурт байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ