Бохир усны хоолойд гацсан нярайг аварчээ
Хятадын Жинхуа хотын нэгэн барилгын бохир усны хоолойноос төрөөд удаагүй нярайг гаргаж авчээ.
Барилгын дөрвөн давхар орчмоос хүүхдийн тасралтгүй уйлах чимээг сонссон ойр хавийн оршин суугчид аврах албаныхныг дууджээ.
Аврах багийнхан хүүхдийн уйлах чимээг даган явсаар бохирын хоолой байдаг хэсэгт иржээ. Тэд бохирын хоолойн нярай хүүхдийн гацсан хэсгийг тайран авч татан гаргах гэсэн боловч болохгүй байжээ. Тиймээс эмнэлэгт хүргэж, эмч нарын тусламжтайгаар хуванцар хоолойг хэсэг хэсгээр нь салган авч нярайг эсэн мэнд гарган авчээ.
Хүүгийн биеийн байдал сайн байгаа аж. Дөнгөж төрөөд удаагүй нярай хүүг эрж хайсан хэн нэгэн байхгүй байгаа учир цагдаа нар түүний эцэг эхийг нь олж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ