Парисын халдлагын гол сэжигтэн Абдельхамид Абаудыг устгасан гэж мэдээллээ

Өчигдөр Парисын хойд захын Сен-Денийн тусгай ажиллагааны явцад Абаудыг устгасан болохыг Парис хотын ерөнхий прокурор Франсуа Молена мэдээллээ. Хэдэн цагийн турш үргэлжилсэн ширүүн буудалцааны үеэр 2 эрэгтэйг устгаж,нэг эмэгтэй өөрийгөө дэлбэлсэн юм. Мөн 8 хүнийг баривчлан саатуулаад байгаа билээ.Алагдсан 2 хүний нэг нь Абауд мөн болохыг хурууны хээгээр нь илрүүлсэн ажээ.Парисын прокурорын хэлснээр сэжигтэн этгээдүүд дараагийн алан хядах ажиллагаандаа бэлдэж, Дефанс дүүрэг юмуу онгоцны буудалд халдлага үйлдэхээр зэхэж байжээ.

Абдельхамид Абауд гэх марокко гаралтай Бельгийн иргэнийг Францын Засгийн газраас 11-р сарын 13-нд Парис хотноо болсон алан хядах ажиллагааг зохион байгуулсан гол эзнээр нэрлэж,эрэн сурвалжилж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ