Хятад, Норвегийн иргэдийг цаазалжээ
“Исламын улс” бүлэглэл Хятад, Норвегийн барьцааны иргэдийг цаазаар авчээ. “Исламын улс” бүлэглэл Хятадын иргэн Фан Жингхуй болон Норвегийн Оле-Йохан Гримсгаард-Офстад нарыг барьцаалж мөнгө нэхэж байсан юм.
Хятадын дарга Си Жинпин барьцааны хүнийг цаазалсан “Исламын улс” бүлэглэлийг “хүн төрөлхтний дайсан” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн “Хятадын засгийн газар харгис, хүний ёсноос гажууд гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө авчрах болно” хэмээн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей мэдэгдсэн байна.
Хятадын иргэн 50 настай Фан Жингхуй нь консулын ажилтан бөгөөд өмнө нь зар сурталчилгааны компани ажиллуулдаг байсан гэнэ. Харин Норвегийн иргэн 48 настай Оле-Йохан Гримсгаард-Офстад өнгөрсөн нэгдүгээр сард Сирид очсоноор “Исламын улс” бүлэглэлд барьцаалагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ