Ордос, Чингисийн онгоноор аялсан аялал
Чингисийн Онгон
Чингисийн Онгон цогцолбор газар - Ордос, ӨМӨЗО |
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос, Бугат аймгуудаар аялаад ирсэн юм. Гол зорилго нь Ордос аймагт байрлах Чингисийн Онгон гэх газрыг үзэх байсан юм. Харин замдаа Ордосын Цөл, Эзэнгүй Хот, Бугат, Халиут гэх мэт газруудаар дайрсан нь аялалыг улам сонирхолтой болголоо.
Чингисийн Онгон цогцолбор |
Чингисийн Онгон Цогцолбор буюу Чингис Хааны дурсгалт газар нь 5-аад га газрыг хамарсанбөгөөд одоогоор Монголын түүх соёлыг харуулсан дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар юм байна. Энэ том цогцолбор газар аргагүй л жуулчдын анхаарлыг их татдаг бололтой хүн ихтэй байх юм билээ. Үүдээр нь орохын тулд нэлээд урт дараалалд зогсож байж орсон шүү. Чингис Хааны музейн талаар дэлгэрэнгүй бичихээс залхуурсан тул сонирхсон хүн эндээс орж уншаарай ;))
Морьтон баатруудын цогцолбор цэцэрлэг |
Чингисийн Онгон цогцолбор газар нь 2 хэсэгээс бүрддэг юм байна. Нэг нь Онгоны тахилгийн хэсэг, нөгөө нь Хааны дурсгалын музей гэсэн. Энэ онгоны тахилгийг жилд нэг удаа хийдэг бөгөөд өдөржин шөнөжин зул, хүж таслалгүй өргөдөг мөнх зултай ийм онгон дэлхий дээр өөр байдаггүй гэсэн.Асар том задгайн талбайн цогцолбор цэцэрлэг нь Монгол аж ахуйг дүрсэлсэн хүрэл хөшөөгөөр дүүрэн юм билээ. Энд таван хошуу мал, хөсөг тэрэг болон морьтон баатруудын хөшөө хийсэн байна. Монгол өргөө гэрүүд нь тус бүртээ өөр өөр утга агуулгатай, жишээ нь номын өргөө, хатны өргөө гэх мэт. Эдгээр өргөөнүүдэд Монгол дээл өмсөж зураг авхуулж болохоос гадна дурсгалын зүйлс худалдаж авч болно. Ордосын эзэнгүй хот
Ордосын эзэнгүй хот |
Хятадын Дубай гэж нэрлэгдсэн Ордосын шинэ хот уг нь 1 сая хүн ам оршин суух төлөвлөгөөтэй баригдсан том хот юм байна л даа. Даанч баригдсанаас хойш хүмүүсийг ирж суухыг ятгаж дийлээгүй тул одоо болтол хоосон шахуу байгаа юм байхаа. Энэ хотын гудамжаар машинаар явж байхад үнэхээр сонин мэдрэмж төрөх юм билээ. Киноны сэт дээр ирчихсэн ч юм шиг, хүүхдийн тоглоомонд орчихсон ч юм шиг. Гудамж талбай нь хов хоосон, зам нь цоо шинэ, байшин барилга нь гял цал...даанч оршин суугч байхгүй. Одоогоор энд зөвхөн барилгын ажилчид, засаг захиргааны ажилчид л амьдардаг гэсэн. Хүмүүс удахгүй ирж амьдрах байх гээл нээх сайхан том хот бэлдчихсэн юм шиг байгаан. Энэ нийтлэл дээрээс уншсанаар бол уг нь Хятадын хойд хэсгийн байгалийн баялаг дээр тулгуурлаж барьсан, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх өсөх ирээдүйтэй сайхан хот юм шиг байна. Удахгүй энэ хот хүнээр дүүрнэ гэж бичсэн байна лээ.
Зам гүүрийн барилгын ажил |
Хятадууд үнэхээр дэд бүтэц яаж барихаа мэдэх юмаа. Миний явсан 1500-аад км замын турш хаа сайгүй шинээр баригдаж буй зам болон гүүр байсан. Халиут гээд Монголын хилээс 120км-д байдаг хотод гэхэд жишээ нь эхлээд замыг нь барьчихаад дараа нь замаа дагаад шинэ барилга барьж эхэлсэн байгаа юм.
Гүүр |
Монгол шиг байшингаа барьчихаад дундуур нь сүлжиж замаа тавих гэсэн юм байхгүй. Эхэлж замаа барьсанаар гудамж талбай нь илүү цэгцтэй ч болдог юм байна. Урд хөршөөр аялж байхад нэг сайшаалтай бөгөөд авууштай санагдсан зүйл моджуулалт байлаа. Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь цөлөрхөг,Монголын говь шиг газар юм. Цөлжилтөөс хамгаалахын тулд засгийн газраас моджуулалтын арга хэмжээ авч эхэлжээ. Хүн бүр мод тарих ёстой гэсэн. Яг нэг улсад алба хааж байгаа юм шиг үүрэг болгоод өгчихсөн юм шиг байгаан. Мод тарь, тарихгүй бол торгууль төлнө, төлсөн торгуулиар нь өөр хүмүүсийг цалинжуулаад мод тариулна. Монголын говь шиг цөлөрхөг, хуурай хэрнээ таримал мод, зүлэгжүүлэлтээр дүүрсэн байгаа нь Монголд ч гэсэн мод тариад цөлжилтөөс хамгаалж болох юм гэсэн санааг төрүүлж байсан.
Бүтээн байгуулалт |
За тэгээд газар сайгүй барилгын ажил...Кран харахаар л бүтээн байгуулалт гэдэг үг шууд орж ирдэг болсон. Хэдий чинээ олон кран байна төдий чинээ их бүтээн байгуулалт байна гэсэн үг хэхэ. Нээрээ сониноос 3 жилийн өмнө анх Гашуунсухайт- Ганц Мод хилийн боомт дээр очиж байхад Монгол, Хятад 2 тал бараг адилхан барилгагүй шахуу байсан байхгүй юу. Тэгсэн чинь Хятадын тал бүр нүдэн дээр 3 жилийн дотор 15000 хүн амьдрах хот барьчихвал яахуу. Монголын тал гэтэл анх байсан шигээшалган нэвтрүүлэх хоёр давхар байшинтайгаа л үлдсэн. Ордосын цөл
Ордосын цөлд баригдсан Лотус зочид буудал |
Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь Ордосын цөлд оршдог гэж дээр бичсэн. Миний гайхшралыг төрүүлсэн зүйл бол энэ элсэн цөлийг яаж ингэж үр дүнтэйгээр ашиглаж чадсан нь байлаа. Цөлийн голд элсэн манхан дунд тансаг зэрэглэлийн буудал барьчихаад жуулчид татаад байж байдаг энэ хужаа нар нээрээ адтай улсууд шүү.
Цөлийн Лотус зочид буудал |
Энэ буудлын дээрээс авсан зургийг интернэтээс олж тавьлаа. Харин элсэн дээр бетон суурь хэрэглэлгүйгээр яаж барьсан эсэх талаар болон архитектурынх нь талаар мэдээлэл авая гэвэл энэ линк дээр дараад үзээрэй. Их сонирхолтой аргаар барьсан юм шиг байна мэргэжлийн хүнд бол хэхэ. Бугат хот
Бугат хотын гудамж |
Бугат хот нь аж үйлдвэрийн хот гэдгээрээ алдартай юм байна. Тэнд бид нар Хятадын томоохон ачааны машин үйлдвэрлэгч болох Beiben Truck үйлдвэрээр зочилж сонирхсон. Энэ нь асар том угсралтын үйлдвэр юм билээ. П хэлбэртэй угсралтын дамжлагыг дамжаад машины их биеээс авхуулаад хөдөлгүүр, дугуй гэх мэт эд ангиудыг нэмж угсарсаар яваад 4 минутын дотор нэг машин гаргадаг гэсэн.
Будаг нь ханхалсан шинэ машин үйлдвэрээс гарч байна :) |
Урд хөршөөр аялж бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өчүүхэн хэсгийг нь харахад л өөрийн эрхгүй нэг зүйл бодогдох юм билээ. Бид байнга Хятадын хөдөө нутгаар аялж явдаггүй болохоор үүдэн дэх хөрш маань аварга том могой шиг аажуухан хөдөлж бүтээн байгуулалт нь нэмэгдсээр юу юугүй хаяанд тулаад ирсэн байгааг анзаардаггүй ч байж магадгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ