Уилл Смитийн лааны тосон барималыг бүтээжээ

Дэлхийн хамгийн алдартай гэгдэх Лондон хотын “Madame Tussauds” музейд Холливудын алдарт жүжигчин Уилл Смитийн барималыг бүтээжээ. Түүнийг амьд мэт дууриалган хийсэн лааны тосон барималыг өчигдөр тус музей ийнхүү олны хүртээл болгосон байна.

“Madame Tussauds” нь Европ төдийгүй олон улсад лааны тосон баримлаараа алдартай, 200 жилийн түүхт музей билээ. Уилл Смитийн баримлаас өмнө тус музейд хамгийн сүүлд жүжигчин Жорж Клуни, “Харри Поттэр”-ийн од Эмма Уотсон нарын баримал үзэгчдийн хүртээл болсон.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ