ЖеЛо гар утасны дэлгүүр нээнэ

Дуу­чин, жү­­жиг­­чин Женнифер Лопес латин америк­­­чуудад зориул­сан гар утасны сүлжээ дэл­гүүр­ээ тун удахгүй нээх гэж байна. Поп хатагтайн дэлгүүр нь “Viva Mobil” хэмээх нэр­­т­эй байх бөгөөд “Verizon” компанийн гар утасны худалдаа хийж, үйлчилгээ үзүүлэх аж. Энэхүү сүлжээ дэлгүүр нь Америкийн гар утасны томоохон оператор “Verizon”-ы албан ёсны дистрибьютер болох юм.

Женнифер Лопес “Та бүхэндээ шинэ дэлгүүр болох “Viva Mobil”-оо танилцуулж байгаадаа таатай байна. Энэ бол та бүхэнд зориулан надаас өгч буй бэлэг” гэжээ. Урлагийн салбараасаа гадна бизнессийн салбарт хүчээ үзэхийг хүссэн бүсгүй өөрийгөө гайгүй сайн бизнесмэн байж чадна хэмээж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ