Москвагийн төвд буудсан этгээдийг баривчилжээ

Оросын нийслэл Москва хотын төвд гал нээсэн буутай этгээдийг цагдаа нар баривчилжээ. 26 настай тус этгээд цагдаа нарын хурдан шуурхай үйл ажиллагаанд талархал илэрхийлэн, ямар ч хариуцлага оногдуулсан таатайяа хүлээн авах болно хэмээсэн байна.

Буутай этгээд агаарт хоёр удаа хий гал нээсэн талаар Моска хотын Цагдаагийн газрын дарга Андрей Галиакберов Риа Новостид ярьжээ. Азаар шархадсан болон амь насаа алдсан хүн байхгүй аж.

Цагдаагийн хэсэгт хүргэгдсэний дараагаар өнөөх буутай этгээд өгсөн мэдүүлэгтээ цагдаа нарын хэр хурдан шуурхай ажилладаг гэдгийг сорьж үзэхийг хүссэн хэмээгээд үр дүнд нь сэтгэл ханамжтай байгаа талаар ярьжээ. Мөн тэрбээр ямар ч ял авахад бэлэн, бүр онцолбол шоронд суухыг илүүд үзэж байгаа талаар LifeNews мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ