Жүжигчин Б.Амарсайхан Клаудия Бокельтой сэлмээр тулалдана

Энэ өдрүүдэд спортынхны анхаарлыг татсан содон зочин Монголд ирээд байгаа нь Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель юм. Клаудия МҮОХ-нд зочилж, ОУОХ-ноос илгээсэн “РИО 2016” олимпийн наадмын урилгыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөр (Athlete Career Program)-ийг удирдан, үнэтэй зөвлөгөөг өгснөөс гадна Монголын сэлэм сонирхогчдод том бэлэгтэй иржээ.

Тэрбээр өөрийн 2004 оны олимпийн наадамд оролцохдоо хэрэглэж байсан хувцас хэрэглэл, сэлмээ агссаар Улаанбаатарт хөл тавьсан бөгөөд өнөөдөр нэгэн сонирхолтой тулааныг жүжигчин Б.Амарсайхантай хийх гэнэ. Энэ сонирхолтой тоглолтыг Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сард манай улсад болох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд явуулж байгаа аж.

Клаудия Бокель нь "Афин 2004" олимпийн наадмаас мөнгө, 2001 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан бөгөөд өдгөө ОУОХ-ны Уудирдлагын багт нутаг нэгт сэлэмчин Томас Бахын хамт зүтгэж буй бүсгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ