Үүргэвчтэй цагаан арьстанг эрэн сурвалжилж эхэллээ
{!!!right!!!}Тайландын нийслэл Бангкок хотноо асар хүчтэй дэлбэрэлт үйлдсэн этгээд дүрс бичлэгт үлдсэн болохыг, мөрдөх ажиллагаа улам идэвхжиж байгааг Хятадын төв телевиз мэдээлсэн тухай CNN агентлаг уламжилжээ.
Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн.
Амиа алдсан хүмүүсийн дунд Хятад, Филиппин зэрэг Азийн долоон орны иргэд байсан бөгөөд британийн нэг жуулчин багтжээ.
Бунхны ойр орчимд байрлуулсан хяналтын камерууд дэлбэрэлтийг үйлдсэн байж болох гэмт этгээдийг бичиж авсан тухай тус улсын Эзэн хааны цагдаагийн газрын дарга Сомиот Пүүмпамунг мэдээлэл хийснээр хэвлэлүүд энэ тухай мэдсэн байна.
Шар өнгийн футболк, хар өнгийн өмд өмссөн 180 см орчим өндөр цагаан арьстан эр дэлбэрэлт болохоос 10 минутын өмнө бунхан руу хар өнгийн үүргэвчтэй орсон байна.
Улмаар дэлбэрэлтийн өмнөхөн цүнхгүй гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн байна. Цагдаагийн дарга дээрх шар футболктой эрийг гол сэжигтэн хэмээн мэдэгдэж, улс даяар эрэн сурвалжлах үүрэг өгчээ.
Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, гэмт этгээдийг баривчлахыг уриалж “Манай ахан дүүсийг хөнөөж, аялал жуучлалын салбарт томоохон хохирол учруулсан бүхнээс хариугаа авах болно.
Тайландчууд өөрсдийн хүчээр гэмт этгээд болон түүний хамсаатанг баривчлах болно” гэж хэлжээ. Дэлбэрэлтийн дараа Бангкокт хөл хорио тогтоож, иргэдийг хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Мөн дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болох 10 гаруй хүнийг баривчилсан байсан бөгөөд тэднийг гэм буруугүйг тогтоожхэрэгт холбогдолгүй хэмээн сулласан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ