Гуда Му-нан хоёр

Гуда бол өөрийн үедээ эзэн хааны багш явсан хүн билээ. Тийм байтал тэрээр тэнүүлч гуйлгачин мэт ганцаараа хэсэн явахыг илүүд үздэг байжээ. Нэгэн удаа тэр Шогуны засаглалын үеийн улс төр болоод соёлын төв Эдо хотруу явах замдаа Такенака хэмээх жижигхэн тосгонд хүрч иржээ. Орой хэдий нь болж, ширүүн бороо асгаж байлаа. Году тэр чигтээ норсон байх бөгөөд дэрсэн шаахай нь салан ойчсон байв. Харин тосгоны ойролцоох нэгэн жижиг байшингийн цонхны тавцан дээр дөрөв, таван хос шаахай зэрэгцүүлэн тавьсан байхыг тэр хараад хуурай нэгийг нь худалдаж авахаар шийджээ.

Гэрийн эзэгтэй түүнд шаахай авахыг нь зөвшөөрч, шалба норсон байхыг нь хараад энэ шөнөдөө гэрт нь хоног төөрүүлж болно хэмээн урив. Гудо ч зөвшөөрч, бүсгүйд талархалаа илэрхийллээ. Гэрт нь ороод тэрээр бурхан шүтээнийх нь өмнө очин мэгзэм уншив. Гэрийн эзэгтэй ч хүүхдүүддээ түүнийг ямар учиртай хүн болохыг хэлж, танилцуулав. Ажваас тэр айлынхан бүгдээрээ цаанаа л нэг сэтгэлийн зовиуртай байсан тул Гудо болж бүтэхгүй зүйл байгаа эсэхийг нь асуулаа.
"Нөхөр маань мөрийтэй тоглож, архи уудаг хүн. Тоглоомонд хожих юм бол тэр олсон мөнгөөрө архи уудаг, тэгээд их харгис хэрцгий болчихдог. Харин хожигдчихвол өөр хүмүүсээс мөнгө зээлдэнэ. Заримдаа гэртээ ирэхгүй, тэр чигтээ уугаад явчихдаг. Би одоо яах ёстой вэ?" гэж гэрийн эзэгтэй өөрийн зовлонгоо өчлөө. Тэгтэл Гудо:
- Би түүнд туслана. Май энэ хэдэн төгрөгийг авч яваад надад сайн чанарын дарснаас торхыг, идэхэд авттай жаал жуул юмтай аваад ир. Тэгсэнийхээ дараа эндээс холдож болно. Би шүтээний өмнө бясалгах болно" гэлээ.
Шөнө дундын үед гэрийн эзэн шал согтуу харьж ирээд "Эхнээр!. Би ирлээ. Ходоодруу шидчихмээр юм байна уу?" гэж бархирав. Тэгтэл Гудо:
"Надад чамд өгөх бага сага юм байна аа. Бороонд цохиулаад хэцүүдэж явахад маань танай эхнэр надад тун эелдэг хандаж, гэртээ үлдэхийг зөвшөөрсөн юм. Танайд ирэхдээ би идэх загас, уух дарсхан авчирсан билээ. Та одоо наадахаа авч болно" гэлээ.
Согтуу эр баярласан гэж жигтэйхэн, дарсыг нь гударч аваад, шалан дээр годройтоод өглөө. Харин Гудо түүний дэргэд суугаад бясалгаж байв.
Өглөө нь гэрийн эзэн сэрэхдээ урьд шөнийн болсон бүхнээ бүгдийг мартсан байлаа. Тэгээд дэргэд нь бясалгасан хэвээр суугаа Гудог хараад "Чи хэн бэ?. Хаанаас ирээв?" гэж асуув.
"-Би Киотогоос яваа Гудо гэгч байна аа. Эдо орох гэж явна" гэж Зэнгийн мастер маань хариуллаа.
Тэгтэл гэрийн эзэн учиргүй ичиж, улсынхаа Эзэн хааны багшаас бүрнээ өршөөл эрлээ.
Гудо инээмсэглэв. Тэгээд "Энэ амьдрал дахь бүх зүйл түр зуурынх билээ. Амьдрал даанч богинохон. Хэрвээ чи мөрийтэй тоглож, архи уусаад л байх юм бол өөр ямар ч зүйлсийг амжилттай хийхэд хүрэлцэхүйц цаг чамд үлдэхгүй. Тэгээд чи гэр бүлийнхээ бүхий л шаналал зовлонгийн гол шалтгаан болох болно" гэж хэллээ.
Нөхрийн ухамсар зүүднээсээ сэрсэн мэт л тунгалагшин, "-Таны зөв шүү. Энэ гайхалтай сургамжийн тань хариуг би хэрхэн төлөх билээ?. Замын нарийн хэсгээр таны ачаа тээшийг өргөн гаргаж, үдэж өгөхийг маань зөвшөөрөгтүн" хэмээн их уулгахан байлаа.
"-Та хүсч байгаа бол бололгүй яахав" гэж Гудо хариуллаа.
Ингээд тэр хоёд замд гарав. Гурван милл явсаны дараа Гудо эргэн хараад мөнөөх эрд "Ахиад 5-хан милл ачааг маань өргөөд яваад өгөөч" гэлээ. Ингээд тэд цааш явсаар.
"Одоо та буцаж болно оо" гэж Гудог хэлэхэд гэрийн эзэн "Ахиад 10-хан милл явчихъя" гэж хариуллаа. "-Одоо буц даа" гэж 10 милл өнгөрсний дараа Гудог хэлэхэд мөнөөх эр "Би таныг бүхий л амьдралынхаа туршид дагах болно" гэж хариуллаа.
Ийнхүү орчин цагийн Японд зэнгийн ухааныг бататгасан нэгэн томоохон мастер Гудогийн дэмжлэгээр төрөн гарсан бөгөөд түүнийг Му-нан буюу "Эргэж буцаагүй хүн" хэмээн нэрийдэх бөлгөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ