Бухимдал, бэрхшээлийг давах оньс түлхүүр
Ээжийнхээ бүүвэйн дууг
Энхрийлэн эрхлэн санаж аялах
Эцгийнхээ сургааль үгийг
Эргэцүүлэн бодож ухаарах
Анхны хайрын болзонд
Ахин нэг сэтгэлээрээ очих
Алдрай үрийнхээ сэвлэгийг
Ахин нэг сэтгэлээрээ үнэрлэх
Өөдрөгөөр хичээн зүтгэвээс
Өөдлөн дэвжих увидастай
Чин сэтгэлээсээ хичээвээс
Чингис шиг ялах шидтэй
Хамгийн анхны ялалтаа
Хайрлан дуурсаж ярилцах
Бэлэнчлэх сэтгэлгээг давснаа
Биеэр хийж дүрслэх
Унаган сайхан нутгаа
Уяран хайлан дуулах
Учралын торгон мэдрэмжээр
Уудалж бусдадаа хүүрнэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ