Жинхэнэ хайрын 10 нууц

1 дэх нууц - Бодол санааны хүч

Жинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хүч болно. Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дүүргэнэ, түүнтэйгээ л адил хүн байна. Хайр дүүрэн бодол санаан нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл үнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдийн тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнйихээ хүсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ түүнйигээ олж танихад тусална.


2 дахь нууц - Хүндэтгэлийн хүч

Жинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хүндэтгэлийн хүч болно. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнйиг хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд " Надад хүндлэхээр юм юу байна? " гэж өөрөөсөө асуу. Бусдыг хүндлэх, ялангуяа өөртөө таалагддаггүй хүмүүсийг хүндэлж сурахын тулд " Тэдний юуг нь би хүндэлж байна вэ? " гэж өөрөөсөө асуу.

3 дахь нууц - Өглөгийн хүч

Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол өглөгийн хүч болно. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал зүгээр л өгөх ёстой! Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг. Сайн үйлийг зүгээр л бүтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хүнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө түүнд юу өгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зүйлдээ биш, өгч чадах зүйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.
4 дэх нууц - Нөхөрлөлийн хүч

Жинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь нөхөрлөлийн хүч болно. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнйиг яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго.
5 дахь нууц - Хүрэлцэхийн хүч

Жинхэнэ хайрын тав дахь нууц нь хүрэлцэхийн хүч болно. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм. Хүрэлцэх нь хүмүүсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг
6 дахь нууц - " Эрх чөлөө олгох " зарчмын хүч

Жинхэнэ хайрын зургаа дахь нууц нь "Эрх чөлөө олгох" зарчмын хүч болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хүмүүст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндүүрлээс чөлөөлөгдөх гэсэн үг.
7 дахь нууц - Харьцахын хүч

Жинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хүч болно. Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань өөрчилөгдөнө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь түүнтэй сайнаар харьцана гэсэн үг юм. Та хүмүүсйиг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. "Би чамд хайртай" гэсэн гурван шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнйиг сүүлчийн удаа харж байж ч болно. " Хэрвээ чин удахгүй үхэх болоод хүссэн хүн рүүгээ утасдах боломжтой байсан бол хэн рүү утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо үүнйиг хийж яагаад болохгүй гэж?"
8 дахь нууц - Үнэн ч байхын хүч

Жинхэнэ хайрын найм дахь нууц үнэн ч байхын хүч болно.Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнээ орхих хувилбар хэзээч байх ёсгүй. Yнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
9 дэх нууц - Хүслийн хүч

Жинхэнэ хайрын ес дэх нууц нь хүслийн хүч болно. Дур хүсэл нь хайрыг бадраан, унтраахгүйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хүсэл нь зөвхөн бие махбодийн сонирхолоор биш, тууштай үнэнч чанар, урам зориг, үнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хүслийг мэдэрч байсан тэр үеэ эргэн санаж сэргээх замаар түүнйиг дахин асааж болно. Гэнэтийн зүйлс, гэнэтийн бэлэг нь дур хүслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
10 дахь нууц - Итгэлийн хүч

Жинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хүч болно. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Түүнгүйгээр нэг нь хардамтгай, түгшүүр, болгоомжлолоор дүүрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгүй байна гэж бодсоноор сэтгэл зүйн занганд ордог. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгүй юм шигээр амьдар. Тухайн хүн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: " Би түүнд ямар ч болзолгүйгээр бүрэн итгэж байна уу?" гэж өөрөөсөө асуух явдал юм. Хэрвээ хариулт нь " үгүй " гэж байвал үүрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ