"Ромео Жульетта" Таж Махалд амиа хорлохыг завджээ

Энэтхэгийн залуу хос хайр сэтгэлийн бэлгэдэл болсон Таж Махал дотор амиа хорлохыг завджээ.

Хинди болон исламын шашинт хосуудын гэрлэлтийгэцэг, эхчүүд нь эсэргүүцсэн тул хамтдаа амиа хорлохоор шийдсэн аж.

Энэтхэгт шашин ондоотой хосуудын гэрлэлтийг эсэргүүцэх нь элбэг байдаг юм. Хосууд хоолойгоо хэрчсэнээс их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэнээр амийг нь аварч чаджээ.

Дэлхийн долоон гайхамшгийн нэр Таж Махалыг Шах Жахан хааны тав дахь хатан Мутаз Махалын мөнхийн дурсгалд зориулж 17-р зуунд бариулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ