Маргааш грекчүүд мөнгөтэй золгоно
Афин Европын холбоотой санхүүгийн тохироонд хүрч чадаагүйн улмаас хүндхэн байдалд орж, Грекийн банкууд гурван долоо хоног орчим хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Энэ хугацаанд Грекийн ард иргэд өдрийн 60 еврогоор амь зууж байгаа аж. Евро бүсийн сангийн сайд нар хуралдсаны эцэст энэ байдлыг зогсоохын тулд эдийн засгийн хамгийн эцсийн хүнд нөхцөлд гишүүн орнууддаа олгоход зориулагдсан Европын холбооны тусламжийн сангаас Грект долоон тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлээд байна.
Ингэснээр Европын төв банкнаас яаралтай санхүүжилт оруулж Грекийн банкуудмаргаашнаас үүд хаалгаа нээх боломжтой болжээ.
Үүний зэрэгцээ Германы парламент Грект шинээр санхүүгийн тусламж үзүүлэх талаар санал хураалт явуулах аж. Хэдийгээр Грек гурван жилийн хугацаанд 86 тэрбум еврогийн санхүүгийн тусламж хүлээж авах гэрээний болзлыг биелүүлсэн боловч Европын зарим орнууд зөвшөөрөл өгөх шаардлагатай аж.
320 тэрбум еврогийн өртэй Грек улс гурав дахь удаагаа санхүүгийн тусламж авахын тулд тэтгэврийн насыг өндөрсгөх, татварыг нэмэгдүүлэх эдийн засгийн хатуу арга хэмжээг авахаар болсон билээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ