Ч.Сайханбилэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцлоо

Энэхүү чуулга уулзалт нь 1997 оноос зохион байгуулагдсан, 2006 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй юм. Сүүлийн 10 жилд энэ чуулган ажил хэрэгч хүмүүсийн уулздаг дэлхийн тэргүүлэгч талбаруудын нэг болж, ОХУ-ын 7500 гаруй төлөөлөгч, зарим улс орны төр засгийн тэргүүн, томоохон компанийн удирдлага, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн нэр хүнд бүхий шинжээчид оролцдогболсон байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт 2014 онд “Шинэчлэлийн эрин үед харилцан итгэлцлийг бэхжүүлэх” сэдэвтэй болж, чуулга уулзалтын 82 хуралдаанд 500 гаруй илтгэгч оролцож байжээ.

Энэ чуулга уулзалт “Хамтарсан хүчин чармайлтаар тогтвортой байдал, өсөлтийн төлөө үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх цаг боллоо” уриан дор болж буй бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ