Гүржид оргодол бар хүн барьжээ

Гүржийн нийслэл Тбилисид өнгөрсөн амралтын өдрүүдэд үер болсны улмаас амьтны хүрээлэнд байсан амьтад зугтсан. Тэгвэл амьтны хүрээлэнгээс зугтсан бар хүний аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан байна.

Амиа алдсан иргэн үхэхийнхээ өмнө “Над руу арслан дайрсан” хэмээн хэлсэн тухай ойр тойронд нь байсан хүмүүс хэлжээ. Харин шинжээчид шалгасны эцэст бар байсан гэдэг нь тогтоогджээ. Үүнийг нэгэн гэрч телевизэд ярилцлага өгөхдөө баталсан байна.

Олон тооны зэрлэг амьтад сул явж байгаа учраас Гүржийн Засгийн газар олон нийтэд хандаж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Мөн Цагдаагийн байгууллагаас хотыг бүхэлд нь нэгжих тушаал гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ