Оюутолгойн зэсийн баяжмалыг долдугаар сард экпортолно

“Туркойз Хилл Ресорсиз” /Айвенхоу Майнз/-ын хувьцаа эзэмшигчдийн хурлаар Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хэтрүүлсэн талаар ширүүн маргалдсан гэж тус компанийн албан ёсны сайтад бичжээ. Учир нь дээрх шалтгаанаас болж энэ сарын сүүлээр зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөө бүтэлгүйтэж, долоодугаар сар хүртэл хойшилсон байна.

Компанийн гүйцэтгэх захирал Кей Приестли “Бид асуудалд нухацтай хандах ёстой. Учир нь Оюутолгойг бүрэн ашиглах цаг ойртлоо. Тиймээс илүү алхам хийх боломж огт байхгүй” гэжээ. Хэдийгээр “Туркойз Хилл Ресорсиз” Монголд ажиллахаа больсон ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өвөр Монголд зэс, алт, мөнгөний томоохон уурхайтай болсон юм. Энэ нь Монгол, Хятадын хилээс ердөө 80 км-т оршдог.

Алт, зэс, мөнгөний порфир төрлийн нөөц, молибденийн томоохон судал бүхий энэ орд 23 км.кв талбайг хамардаг. Геологичдийн үзэж буйгаар энэ орд Оюутолгойн Херуга, Өмнөд оюу, Хюгогийн үргэлжлэл юм байна. “Туркойз Хилл”-ийн хувьд Оюутолгойн ил уурхайг байгуулж, Өмнөд Оюу уурхайн эхний хэсгийг нээсэн юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ