Далайн гүний амьтдын шинэ төрлийг нээжээ
Шмитийн далайн хүрээлэнгийн судалгааны Фалкор хөлөг нэг сарын турш аялж, дэлхийн хамгийн гүн Марианы хонхорт судалгаа хийжээ. Уг хөлөг нь алсын удирдлагатай бөгөөд Хадалын экосистемийн судалгааны багийнхан хөлгийг 90 гаруй удаа 5000-10600 метрийн далайн гүн рүү илгээсэн аж. Эндээс 8200 орчим метр гүнд олон төрлийн, сонин хачин төрхтэй амьтад байгааг илрүүлсэн байна. Өмнө нь буюу одоогоос хоёр жилийн өмнө Номхон далайн 7600 метрийн гүн хүртэл судалж, шинжлэх ухааны түүхэнд урьд үзэгдэж харагдаагүй шинэ амьтдыг нээсэн юм.
Энэ удаагийн бичлэгт бичигдсэн амьтад шинжлэх ухааны шинэ төрлийн нээлт болоод байна. Тэнд өчүүхэн жижгээс эхлээд аварга том амьтад байжээ. Одоогоор төрөл зүйлийг нь хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд ямартай ч манай гарагийн хамгийн гүнд амьдардаг амьтдыг нээж, өмнөх үзүүлэлтийг шинэчлэн тогттоогоод байгаа юм.
Ийнхүү эрдэмтэн судлаачид дэлхийн хамгийн нууцлаг ертөнц болох далайн ёроолыг судлах ажлыг эрчимтэй өрнүүлсээр байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ